Бурханы шашин Америкт

2011 оны 02-р сарын 19 Нийтэлсэн Enkhmaa
Бурханы шашин бол сүүлийн жилүүдэд Америкт хүчээ авч байгаа соёлын болоод шашины урсгал болохыг статистик тоо баримт харуулж байна. Нэгдсэн улсын нийт хүн амын 9 % нь бурханы шашинтан болоод байгаа нь Христийн шашин, Жүдизм, шашингүйн үзлийн дараа орох дөрөвдэгч итгэл бишрэлийн эх булаг болжээ. Америкийн бурханы шашинтангуудын ихэнхи Азийн Америкчууд байгаа юм. Нэгдсэн улс бурханы шашинтануудад гайхалтай өөр орчин бэлэглээд зогсоогүй тэднийг хөгжлийн явц дахь өвөрмөц түүх, цаашдын түгэн дэлгэрэлтийн үргэлжлэх үе шат болох таатай орчинг бүрдүүлж байгаа юм.
Эхэн үеийн түүх
Бурханы шашин ба Өрнөдийн ертөнц хэдэн мянган жилийн өмнөөс соёлын түвшинд нэгэн уулзварт огтлолцож байжээ. Эдгээрээс хамгийн томоохон нь Македонийн хаан Агуу Александр төв азийг бараг бүхэлд нь эзлээд байсан тэр үеийг тооцдог.
Селюцид хаан вант улсуудыг байгуулсан нь тэр орчмын нутагт грек хэлээр яригчдын нөлөөллийг бий болгосон нь бурханы шашинтай ч мөн харилцан үйлчлэлцэж Энэтхэгээс Грек Бурханы шашинг дамжуулжээ. Христийн шашин ид хүчээ авч байх үед Бурханы шашины үзэл санаа Төв азиар дамжин Европт нэвтэрч байсан байна. Анхаарал татсан нэгэн жишээнд Барлаам Жозапат нарын түүхийг нэрлэж болно. Түүхэнд өгүүлснээр Ромын католик сүмд тахин шүтдэг Барлаам Жозапат нэртэй ардын баатруудын тухай хууч яриа нь Сиддхарта Гоутамагийн туулж өнгөрүүлсэн замналыг өгүүлсэн байх агаад энэ түүх Перс хэлнээс Араб, түүнээс грек хэл рүү орчуулагдсан байдаг. Хамгийн анхны Европийн Христийн шашинтанууд Бурханы шашинтнуудтай биечлэн тулгарсан явдал 1253 онд болсон байдаг. Анх Францын хаан Виллиам Рубрукийг Монголын эзэнт гүрэнд суух элчин сайдаар илгээсэн байдаг. Сүүлд, 17-р зуунд хэсэг Монголчууд Төвдийн Бурханы шашинг идээшүүлж, дагаж ирсэн нь одоо Европ тивийн зүүн өнцөгт орших Европын цорын ганц бурханы шашинтан үндэстэн болох Халимагууд байсан юм.

Борбудурын гайхамшиг

2010 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Enkhmaa
Борбудурын цогцолбор дэлхий дахины хамгийн агуу дурсгалт газруудын нэг юм. Хэдий үед байгуулагдсан нь үл мэдэгдэх тус цогцолборыг Нийтийн он тооллын 7- р зууны сүүлч 8-р зууны эхэн үед баригдсан гэж таамагладаг. Бүхэл бүтэн хагас зууны турш Бурханы шашины ариун орон байсан энэ байгууламжийг хүн төрөлхтөн 18-р зууныг хүртэл дахин нээж олоогүй юм. Байгууламж бүхэлдээ 55 мянган квадрат метр лавийн чулуугаар толгодын оройн дээр бүтээгдсэн бөгөөд шаталсан пирамид хэлбэртэй юм. Голын суваргыг тойрсон гурван дугуй байгууламж түүнээс арай нам түвшинд оршино. Байгууламжийн ерөнхий хийц маяг лянхуа цэцгийн хэлбэртэй. Эртнээс нааш Лянхуаг Бурханы цэцэг гэж үзсээр иржээ. Бүх шаталсан үеүдэд Дияанд оршсон Бурхан багшийн 92 дүр байх бөгөөд 1460 хоргодох хэсэг буюу гонхтой. Хамгийн бага түвшиндээ 160 гонх байх агаад бүгдээрээ шалтгаан ба үр дагаврын тухай тайлбар дүрсийг агуулсан. Шаталсан үеүдийн дунд хэсэгт Ятакагийн үлгэүүдээс авсан Бурхан багшийн амьдралыг харуулсан янз бүрийн түүхийг агуулсан ийм хэсэг бий. Орой хэсэгт нь бусадтайгаа адил ийм гонх элдэв чимэглэл байхгүй бөгөөд дугуй ханатай тагтнууд, эхлэл төгсгөлгүй дугуйнууд байдаг. Доорхи зурагт 92 Дияанд оршисон Буддагийн нэгийн хэсэг байх бөгөөд үүнийг жижиг суваргын дотор байрлуулсан маягтай хийжээ. Энэ бүх баримлууд янз бүрийн гарын барьцтай бүтээгджээ. Энэ нь таван барьцийн аль нэгийг заасан байх аж. Үүнд: зүүн зүгийг илэрхийлсэнийг оюун ухааны ертөнцийг, өмнөд нь адислалыг, баруун нь бясалгалыг, хойд зүг нь эр зоригийг харин голын барьц нь сургаал номлохын илэрхийлэл гэдэг. Бурханы шашины үнэт бэлгэ тэмдэг болохын хувьд Борбудур суварган байгууламж нь энэ гариг дэлхий, сансрын хүлээст хорвоогын хуулбар зураг шиг бүтээгджээ. Энэ суварган байгууламжыг гурван төрөлхийтнийг илэрхийлэх мэт зохиомжоор бүтээжээ. Энэ байгууламж доороос дээш өгсөх гурван түвшинтэй юм. Хамгийн багад муу сэдлээс үүдсэн хүсэл шуналдаа хүлэгдсэн хүнийг, дунд түвшиндээ өөрийнхөө муу үйлийг хянаж сайн, эерэг чанараа дээшлүүлж байгаа хүнийг илэрхийлсэн байдаг бол хамгийн өндөр түвшиндээ бие болоод сэтгэлийн хувьд хүсэл шуналаас ангижирч сансрын хүлээснээс гэтлэж байгаа хүнийг тус тус дүрсэлсэн байдаг ажээ

Мөргөл үйлдэхийн тус эрдэм

2010 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Enkhmaa
Мөргөл залбирал үйлдэхийн утга учир юу вэ? Хэрхэн мөргөл үйлдэх вэ?

Тоолшгүй олон бурханы дүрийг төсөөлөн мөргөл залбирал үйлдсэнээр Гэгээрэлд хүрэх тоолшгүй олон шалтгааныг бүтээх болно.Залбирал үйлдсэнээр омог бардам сэтгэлийг дарж, бие, хэл, сэтгэлийн гурван үүдийг ариусгана. Хэрвээ та зөвхөн энэ насны биеэрээ бус урьдын олон төрлийнхөө биеэр залбирч байна хэмээн төсөөлж чадвал нэн сайн. Дэлгэрэнгүй»

Випашяна бясалгал 2

2010 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Enkhmaa

Випашяна гэдэг нь "бодит үнэнийг байгаагаар нь харах" гэсэн утгатай үг юм.
Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шунал зэргийг үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Випашяна бясалгалаар хүн өөрийгөө ажиглах замаар өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг.

Бясалгагч орж, гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа мэдрэмтгий хурц болгодог. Тийнхүү мэдрэмтгий болсон оюун ухаан нь бие махбодь, сэтгэл санаанд орох өөрчлөлтийг мэдрэн зовлон шаналал, "би үгүй" гэх үзэл тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеэр мэдэрснээр хүний сэтгэл ариусч эхэлдэг.

Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаардаггүй. Ертөнцийн нийтлэг зовлонгоос ангижруулах бүгдэд нэгэн ижил үйлчлэх эм мэт билээ. Тийм ч учраас энэ бясалгалыг ямар ч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтэй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагдсан юм.

Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хамаг хир буртаг, нисваанисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэх увидастай.

Биеийн өвчнийг анагаах зэрэг нь бясалгалын зорилго ердөө ч биш билээ. Сэтгэл
ариуссаны үр дүнд сэтгэлтэй холбоотой олон өвчин эдгэн илаашрах нь харин бий.
Випашяна нь үнэн чанартаа хүн төрөлхтний зовлонгийн эх үүсвэр болсон хүсэл шунал, үзэн ядалт, мунхагийн гэмийг багасгах арга, зөв амьдрах ухаан юм. Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг.

Түүхэн уламжлал
Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн бөгөөд энэ нь түүний 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри Ланка, Тайланд, Монгол зэрэг оронд дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.

Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болжээ. Бусад оронд цэвэр ариун байдлаа алдсан байна. Харин зөвхөн Бирм улсад бясалгалд чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн хоёр мянган жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын Их багш Саяажи У Ба Кин 1969 онд С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын Их багшаар тохоон томилжээ.

Өдгөө Их багш С.Н.Гоенка Энэтхэг төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажн У Ба Кип 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж байгааг харж чадсан билээ. Тэрбээр Ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсэж байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд зогсохгүй, дэлхийн олон орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.

Их багш Гоенка 1969 оноос Энэтхэгт Випашяна бясалгал анх зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж эхэлсэн байна. Эхний 27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгал явуулсаны сацуу 200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн 2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэхэн хугацаанд бясалгалын 100 гаруй төв байгуудагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна. Үнэн аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.
Эрт үед Энэтхэгийг "Номын орон" хэмээн дэлхий даяара хүндэтгэдэг нэрлэдэг байсан билээ. Өдгөө ариун номын Ганга мөрөн Энэтхэг орноос дэлхий даяар дахин давалгаалан урсч эхэлжээ.

Випашяна Монгол оронд
1997 оноос Випашяна бясалгал эртний номын орон Монголд нэн урт хугацааны дараа цэвэр ариунаараа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Их багш Гоенкагийн томилсон анхны дөрвөн багшийн нэг болох Их багш асан Л.Н.Раати Монгол оронд залран ирж, Монголыи ард түмнийг Випашянагийн үнэт эрдэнэтэй дахин учруулсан юм.
Бурханы ариун сургаалийн охь болсон Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь хадгалж, хойч үед үлдээн, Монгол ард түмнийг үеэс үед жаргалын замд хөтлөх үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна.

Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Монголын Випашяна судлалын төв

- Бясалгаж сурлаа гэхэд, өдөрт ямар дүрмээр хийж байвал тохиромжтой вэ?  
  - Сэтгэлийн зовлонг нь арилгаад, хэрхэн амгалан тайван амьдрах аргыг  нь зааж өгсөн учраас дараа нь тэр хүн өөрөө бясалгалаа үргэлжлүүлээд сэт¬гэлээ амар амгалан аваад явж чадна. Өдөржин ажилласан хүний бие болоод сэтгэл ядарсан байгаа. Тэр ядаргааг оройд нэг цаг бясалгал хийж тайлна. Тэгвэл тэр хүн шөнө сайхан амарна. Өглөөд дахин нэг цаг хийгээд яваад байхад муу зүйл хуримтлагдахгүй. Компьютераар бол вирусний программаа ажиллуулж байгаатай л адил гэсэн үг.
  - Бясалгалын янз бүрийн төвүүд байна.Зарим нь маш цөөхөн цагийн  хөтөлбөртэй байх юм. Тийм цөөхөн цагт хүнийн сэтгэлийг ариусгаж, амар амгалан болгож амждаг л юм байх даа.
-   Бясалгалын олон төрөл тус бүр өөр өөрийн онцлогтой гэсэн шүү дээ. Түүнээсээ болдог байх. Гэхдээ хүмүүс төрөл бүрийн бизнес эрхэлж байна. Тэд хэнд, юу хэрэгтэй байгааг гярхай ажиглаж байна. Тэдний нүдэнд хүмүүсийн сэтгэлийн зовлон, стресс өртөхийг, түүгээр мөнгө олж байгааг үгүйсгэхгүй. Бясалгалаас жаахан юм сурч аваад, эсвэл өөрөө зохиогоод, хольж хутгаад заах явдал байна. Тэд хүмүүс зав муутай байгааг ч мэдэж байдаг.
- Танай төлбөр хэд вэ?  
  - Бидэнд бизнесийн зорилго байхгүй, бясалгалаа төлбөргүй явуулдаг. Бид  нэг ч гэсэн монгол хүнийг сэтгэлийн зовлонгоос гэтэлгэх юмсан гэж боддог. Гудамжаар яваа хүмүүсийг ажиг¬лаарай. Үнэнээсээ сэтгэл нь баяртай, баясч яваа хүн ховор¬хон байна. Тэр нь болохгүй, энэ нь бүтэхгүй нь гээд түмэн шалтгаанаар шаналж байна. Би энэ мэргэжлээр Энэтхэгт дээд сургууль төгссөн хүн. Би ч гэсэн тэдэн шиг зовж явсан, энэ бясалгалыг хийгээд зовлонгоосоо салсан. Би ард түмнийхээ ачаар Энэтхэгт суралцсан, энэ эрдэмд сурсан. Харин одоо түүнийхээ хариуд энэ аргыг бусдад зааж өгөхийг л хүсэж байна.

Хүн бүр Бурхан болж болно

2010 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Enkhmaa
Эерэг бодлыг төлөвшүүлж, өөртөө дүгнэлт хийдэг хүн агуу хувь тавиланг бүтээж чадна. Ийм хүний үг бүр жинтэй, бага яридаг, зөвхөн зөөлөн эелдэг үгтэй. Бусад хүнийг доромжлон гутаах үг хэзээ ч хэлдэггүй. Ийм хүн энэрэнгүй сэтгэл, тэвчээрийг өөртөө төлөвшүүлдэг. Тэр дандаа үнэнийг хэлэхийг эрмэлздэг учраас хэлэх үгээ хянаж цэгнэдэг. Дэлгэрэнгүй»

Випашяна бясалгалын тухай

2010 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Enkhmaa
Ямар нэг шашин шүтлэг, хүйс, насны хязгаар энэ бясалгалд байхгүй.  Хүн бүр хийж болно. Анхлан сууж байгаа хүнд 10 хоногийн бясалгал орно. Энэ хугацаанд төв дээр байрлаад, хоорондоо ярихгүй, телевиз үзэх, ном сонин уншихгүй, утсаар ярихгүй. Гадаад ертөнцөөс таслаг¬дана гэсэн үг
  Бясалгал хийж эхлэхэд амьт¬ны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал  хэлэхгүй, хурьцал үйлдэхгүй, архи, тамхи зэрэг хортонг хэрэглэхгүй байх гэсэн таван сахил өгнө. Эхний гурав хоногт анхаарлаа төвлөрүүлэх дасгал заадаг. Бид дотоод руугаа биш гадаад тал руу гаа анхаарч сурсан байдаг болохоор үүнд суралцах тийм амар биш. Бэрхшээлтэй. Гэхдээ гурван өдрийн дотор анхаарал төвлөрч сурдаг. Ингэснээр сэтгэлийн өнгөн хэсэгт байгаа стрессийн давхарга арилж эхэлдэг. Дөрөв дэх өдрөөс эхлээд арав дах өдөр хүртэл сэтгэлийн гүнд байгаа стрессийн давхаргуудыг хэрхэн арилгах вэ гэдгийг заадаг. Энэ хугацаанд хүн асар их муу юмнаас салдаг. Хүн илт өөрчлөгддөг. Сэтгэл нь, бие нь хөнгөрдөг. Биенд байгаа муу зүйлийг мэс заслаар авч хаядаг шиг энэ бол сэтгэлд нь хийж байгаа мэс засал юм. Арав хоногийн дараа инээдээ барьж ядсан, гялалзсан хүмүүс гарч ирдэг. Гоё боллоо гэдгээ илэрхийлэх үгээ олж чаддаггүй. Амьдралдаа амсаж үзээгүй амгаланг эдэлсэн байдаг. Дэлхийн хамгийн сайхан амралтанд, тухайл¬бал Хавайн аралд гурван сар амарснаас илүү сайхан болдог. Арав хоногт шүү дээ. Өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа дорно дахины бясалгалын оргил нь Випашяна бясалгал юм.
  Муу муухай юм, сэтгэлийн зовлон хуримтлагдсаар зөвхөн өөрийгөө боддог,  уурлаж уцаар¬ладаг, бусдыг хайрлахыг мэддэг¬гүй хүн бий болдог байна. Сэтгэлийн зовлонгоос салсан хүн аяндаа бусдыг хайрладаг болдог. Өөрөө амгалан байгаа хүн бусдыг бас амгалан байгаасай гэж хүсдэг. Аав, ээж ах дүү нараа ийм сайхан болоосой гэж дагуулж ирдэг.
- Бясалгалыг буруу ч юмуу, дутуу сурна гэж байх уу?  
  - Бид хүнийг хүчээр авдаггүй, хүн өөрөө сууя гэж ирдэг учраас  хүслээрээ ирсэн хүн сурахгүй гэж байхгүй. Манай бясалгалд олон мянган хүн суусан. Үр дүнгүй хоосон гарч байгаа хүн хараагүй. Хүний өөрийн чадавхаас шалт¬гаална л даа. Зарим сайн хийдэг хүн байна, зарим нь арай сулхан байхаас хоосон гардаг хүн байгаагүй.
http://boshgo.co.cc/

Зарим нэр томъёоны тайлбар

2010 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Enkhmaa
9. Нирваан
Билиг билгүүний хүчээр зовлонгийн уг шалтгаан болсон нисваанисыг ахин хэзээ ч төрүүлэхгүйгээр дарж чадсан хувь чанарыг нирваан хэмээнэ. Нэгэнт зовлон хийгээд зовлонгийн уг шалтгаан бүрийг гүйцэд арилгаж чадсан тул нирвааны амгалан төсөөлшгүй аж. Дэлгэрэнгүй»

БЭРХШЭЭЛ

2010 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Enkhmaa
Омог бардамнал нь аз жаргалыг үгүй болгодог бөгөөд илүү том бэрхшээлийг үүсгэдэг. Хэрвээ бид өөрсдийгөө еэ еэ бөөвөө гэж шоолж, бусдад өөрийнхөө алдааг хэлбэл омгоо үгүй болгож, алдаагаа нуух гэсэн мэдрэлийн цухалдалд орохоос хамгаална. Дэлгэрэнгүй»

Мани уншихаас илүү буян үгүй

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Enkhmaa
Зургаан үсгийн эхний Ум үсэг нь А, Ү, Ма гэсэн гурван үсгийн нийлбэр юм. Эдгээр гурван үсэг нь мааний утганд суралцаж буй хүний ариусаагүй бие, хэл, сэтгэл хийгээд мөн тэрчлэн төгс гэгээрсэн бурханы ариуссан лагшин, зарлиг, тааллыг бэлэгдэж байдаг. Дэлгэрэнгүй»

Галидас "Үүлэн зардас"

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Enkhmaa

Хайр сэтгэл болоод санасан сэтгэл, агуу хайрын зуучын тухай алдарт Галидасын Үүлэн Зардас зохиолын тухай сонсоогүй хүн ховор бизээ. Энэхүү зохиолын талаар багахан тайлбар оруулая. Таалан соёрхоно уу.

Санскрит хэлээр Мегхадүүта (Мегха нь үүл, Дүүта нь элч зардас, эсвэл хайрын зууч) хэмээх энэ найраглал нь Энэтхэгтээ ховор... Дэлгэрэнгүй»

Дармапада-Хосын цоморлигоос

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Enkhmaa
Занах уурлах чиний хилэн
Замын дайсныг цогцлоож босгоно
Заналгүй уучилж өшилгүй мартвал
Зам цэвэршиж дайсан арилна Дэлгэрэнгүй»

Далай лам: Би хэтэрхий залуу байна

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Enkhmaa

-Эцэст нь аз жаргал гэж таныхаар юуг хэлэх вэ?

-Өнгөрснөө эргэн дурсах, ирээдүйгээ баяртайгаар угтах амьдрал надад байгаа нь аз жаргал гэж би хэлнэ.

 Дэлгэрэнгүй»

Эр эм хэн боловч энгэр задгай, хормой сул байж ужид самуунд автах, хань ижлээ хуурч өрөөл бусадтай садарлах нь хожмоо засч залруулахад хэцүү үйлийн үрийг дагуулж, үүрэх ачааг нэмдэг гэдгийг мөн ч олон онгодоос сонслоо доо.

 Дэлгэрэнгүй»

Үйл ба үр эсвэл үйлийн үр. Энэ яг юу юм бэ.

2010 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Enkhmaa
Үйлийн үрийн тухай хүмүүс юу гэж боддогийг сонсохыг хүслээ. Өнөөдөрийн бурууг би бусдаас нууж чадсан ч эцсийн мөчид Бурханаас нууж чадахгүй гэж хэлцгээдэг. Чухамдаа үйл ба үр юмуу, үйлийн үр юм уу. Таныг хариулаасай гэж хүсч байна. Дэлгэрэнгүй»