Бурханы шашин : Хүн бүр Бурхан болж болно

Хүн бүр Бурхан болж болно

Бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Үүний тулд дараах гурван савны гэмээс ангижрахыг хичээгтүн :
1. Хөмөрсөн сав- хичнээн ном сонсоод нэмэргүй, саванд юм тогтохгүй. Сонсогчийн оюун ухаан нь мэдлэг хүлээж авахад нээлттэй, чөлөөтэй бус гэсэн үг. Өөрөөр хэлбл сонсож буй номноосоо өөр ангид юм бодож суухыг хөмөрсөн сав гэнэ.
2. Цоорхой сав- Энэ нь нэг чихээр сонсоод нөгөө чихээр гарна гэсэн утгатай үг.
3. Буртагтай сав- Хамгийн цэвэр бал хүртэл ийм саванд бохирдоно. Буруу үзэл бодолтой ном сонссоноор ном үзээгүй хүнээс долоон дор байдаг. Оюун ухаанаа цэвэрлэж үзэл бодлоо төлөвшүүлж ном сонсох хэрэгтэй. Муу сэтгэлтэй хүнд ном заавал гай болно гэдэг.

Гаднах эд баялагаас аз жаргал хамаарахгүй. Харин сэтгэл ухаанаа зөв хөгжүүлж боловсруулснаар та мөнхийн баттай аз жаргалын үндсийг олно. Энэ үндсийн цөмийг зэвсэг ч усгаж чадахгүй.

Номыг зөв сонсох
1. Ном сонсохдоо өөрийгөө өвчтөн адил бодох. Энэ бол бие өвдөх биш, оюун, ухамсар, сэтгэлийн хувьд өөрийгөө өвчтөн адил бодох. Бурханы оюун ухаан бол жинхэнэ эрүүл мөн чанар юм. Хүн өөрийн сэтгэлээ авч үзвэл уур уцаар, атаа, мунхаг зэрэг нь оюун ухааныг бохирдуулан өвчлүүлж элдэв зовлонгийн үндэс болж байгааг мэдэрч, үүнийгээ хүлээн зөвшөөрч ингэснээр оюун ухаан, ухамсрынхаа өвчнөөс салах хүч тэнхээтэй болно.
2. Номыг эм, багшийгаа эмч адил бодож, номыг сонсож бүтээл хийснээр сэтгэлийг ариусгана.
3. Сэтгэлийг тань эмчлэх хамгийн сайн эм бол бурхан юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх, бурханы сургаалийг үе шаттай хийх нь чухал. Номыг зөв сонсож хүлээн авснаар танд тус болно. Өөрийгөө өвчтөн гэдгээ хүлээн зөвшөөрч, эмээ хүртэн, эмчийн хэлснийг ёсоор дагаарай. Бурхан бол таны сэтгэлийг эмчлэх хамгийн сайн эмч, түүний хэлсэн үгийг дагаж судлаарай.
Түүний сургаалийг ойлгосноор бүтээл хийх хүсэл төрнө. Бурхан бол бидний нэгэн адил хүн байж уур уцаар тэргүүтэй нисванисын хороор өвчилсөн байсан боловч бүтээл хийн гэгээрснээр өөрийн олон эрдмээ шавь нартаа өвлүүлэн бурханы сургаалийг номлосон болно.
Энэ сургааль бидэнд дамжин ирсэн.
4. Бурхан болох хамгийн анхны үндэс бол багшийг шүтэх ёс болно. Багшийгаа хүндлэх ёсыг эзэмшээрэй.
5. Сонссон сургааль номоо бүтээл болгож, амьтны тусын тулд амьдралдаа хэрэгжүүлээрэй.
6. Номыг сонсож, хэрэгжүүлсэнээр бурханы сургаалийг мөнх байгаасай гэсэн бодол танд төрнө.

Бурханы сургаалийн нийтлэг оршил
Бурхан багш өөрийн сургаалийг хоёр төрлийн язгуурын хүмүүст айлдсан юм: Зөвхөн өөрийн тусын тулд зовлонгоос ангижирч чөлөөлөгдөх бодолтой нэг язгуур хүмүүст / бага төрөлхтөн / , Мөн зургаан зүйл хамаг амьтны тусын тулд, тэдгээрийг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас анижруулах өргөн цар хүрээтэй ухамсартай нөгөө язгуурын хүмүүст / их төрөлхтөн / сургаалиа айлдсан. Их хөлгөнд судар, тарнийн ёс багтана. Судрын ёсоор гэгээрэх нь удаан боловч тарнийн ёсонд ороход заавал сэтгэлээ боловсруулах судрын ёсыг дамжина.
Судрын ёсоор гурван гол зарчмыг баримтална.
1. Сахил, санваар хүртэх
2. Бодь сэтгэлийг үүсгэх
3. Хоосон чанарыг олох
Эдгээрийг бурханы сургаалийн ГУРВАН ЭРДЭНЭ ч гэдэг.


Сэтгэлийн мөн чанар
Бурханы сургааль бол сэтгэлийн тухай сургууль тул сэтгэл гэдэг нь чухамдаа юу болохыг мэдэх нь чухал. Үүнд дасгалжуулагч, боловсрогдохуун хоёул сэтгэл байна. Сэтгэл нь өөрөө өөрийгөө боловсруулдаг юм. Иймд сэтгэл гэдгийг ойлгохгүйгээр бурханы сургаалийг ойлгох учиргүй юм.
Сэтгэлийн гурван гол тодорхойлолт байдаг :
1. Тунгалаг чанар
2. Танин мэдэх чадвар
3. Хэлбэргүй байдал
Үүнээс үзэхэд сэтгэл нь байгалийн мөн чанараараа тунгалаг, танин мэдэх чадвартай, хэлбэр дүрсгүй ухагдахуун болно.

Билгүүн хурц байх чанар
Байгалийн ус мөн чанараараа цэвэр тунгалаг байдагтай адил сэтгэлийн мөн чанар тунгалаг байна. Ус болгон тунгалаг байхгүйтэй адил, хүн бүрийн сэтгэл тунгалаг бус байна. Танин мэдэх чадвар бол уураг тархины шинж чанар биш. Танин мэдэх эс эдүүд уураг тархинд байхгүй тул уураг тархи танин мэдэх чадваргүй болно. Сэтгэл бол өнгө, хэлбэр, дүрсгүй тул таван мэдрэхүйгээр түүнийг мэдрэх аргагүй.
Сэтгэл биед хаана орших вэ?
Зүрхэнд оршдог гэвэл нэг талаас зөв. Бурханы сургаалиар бол сэтгэлийг анхдагч, хоёрдогч гэж хувааж үздэг.Анэхдагч сэтгэл нь зургаан төрөлд хуваагддагийн зургаа дахь нь сэтгэлийн цөм юм. Сэтгэлийн цөмийг бүдүүн, нарийн, маш нарийн гэж хувааж үздэг. Хамгийн нарийн сэтгэлийн цөм нь зүрхэний эвдэршгүй хүрдэнд оршдог. Маш нарийн сэтгэлээс бүдүүн сэтгэл үүсч, дахин нарийн сэтгэлд шилждэг. Нэг өдрийн турш бүдүүн, нарийн сэтгэл бие биедээ ээлж дараалан шилжиж байдаг. Бид алс хол буй юмыг судлахад цаг их зарцуулдаг боловч, өөрийн дотор буйгаа мэддэггүй шүү дээ. Жишээ нь : зүүд гэж юу вэ? Бүдүүн сэтгэл хаагдаж нарийн сэтгэлд шингэх үед хүн унтдаг. Уураг тархины эр, эм судлын эрчим хүч / энерги / төв судалд орсноор бодол бага бага болсоор нойр хүрнэ. Энэ эрчим хүч бодлыг төрүүлдэг. Сэтгэл улам идэвхигүй болж, сонсох мэдрэх эрхтнүүд хаагдсанаас сэтгэл төв судалд шингэн орно. Бодол нарийн сэтгэлд уусах үед хүн зүүдэлдэг. Хамгийн нарийн сэтгэлийн байдалд хүн хамгийн гүнзгий нойрсдог. Нойрыг явцаар нь дөрөв ангилна.
1. Хамгийн гүн нойронд хүн зүүдэлдэггүй. Энэ үед сэтгэл маш нарийн мөн чанартай байна. 2.3. Нарийн сэтгэлийн үед хүн зүүдэлдэг. 4. Өглөө сэрэхэд бүх биеийг эзэмдэх бүдүүн сэтгэлд шилжиж орно. Шөнө гүн нойрсож байх үед сэтгэл төв суудалд хураагдсан байдаг.
Бодлын ертөнцийн хуулиуд
Бодлыг удирддаг хуулийг хүн бүр сайн судалж мэдэх ёстой. Эдгээр хуулийг эзэмшсэн хүн тайван аз жаргалтай амьдрах боломжтой. Энэ зорилгоор биелүүлэхийн тулд туслах хөшүүргийг ашиглаж болно.
Хорт муу хүчийг зайлуулахдаа өөрийгөө хамгаалах зайлшгүй арга хэмжээг авч сурах хэрэгтэй. Бодлын хуулийг ойлгосноор та өөрийн хүсэж буй зан чанаруудаа төлөвшүүлж болно." Хүн өөрийгөө яаж бодож дүрсэлнэ яг л тийм болно " гэдэг нь бодлын ертөнцийн агуу хууль юм. Та өөрийгөө ариун гэж бодож байгаа бол та ариун болно.Та өөрийгөө уужим сэтгэлтэй гэж бодож байгаа бол та тийм л болно.

Иймд та сайхан сэтгэлийн бэлэг дэмбэрэл бол. Бүх юмны талаар сайхнаар бод. Дандаа сайн сайхан үйлдэл хий. Бусдыг хайрлан тусла, өглөг өг. Бусдыг аз жаргалтай болго. Хүмүүсийн төлөө зүтгэ. Танд аз жаргал ирнэ. Танд үргэлж аз хийморь сайн сайхан зүйлс ирнэ.
Хэрэв та хүмүүст зовлон, хов жив, гүжир гүтгэлэг худал хуурмаг өгдөг болбусдыг боолчилдог бол хүний эд хөрөнгийг сэжиг цээргүй авдаг бол танд зовлон ирнэ.Танд аз хийморь сайн сайхан зүйлс хэзээ ч ирэхгүй. Энэ бол байгалийн бас бодлын хууль юм. Иймээс та сайн үйл хийвэл үр дагавар нь сайн л болно. Муу үйл хийвэл үр дагавар нь зовлон болно.
Няхуур хүн өөрийн бодлыг анхааралтай хянаж муу санааг үндсэнд нь таслана. Эерэг бодлыг төлөвшүүлж, өөртөө дүгнэлт хийдэг хүн агуу хувь тавиланг бүтээж чадна. Ийм хүний үг бүр жинтэй, бага яридаг, зөвхөн зөөлөн эелдэг үгтэй. Бусад хүнийг доромжлон гутаах үг хэзээ ч хэлдэггүй. Ийм хүн энэрэнгүй сэтгэл, тэвчээрийг өөртөө төлөвшүүлдэг. Тэр дандаа үнэнийг хэлэхийг эрмэлздэг учраас хэлэх үгээ хянаж цэгнэдэг. Хүний ийм зан хүмүүст гүн гүнзгий хүчтэй, бас тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг байна. Ийм хүн бодол, хэл, үйлдэл дээрээ ч ахимеа / хүч үл хэрэглэх / ёсыг дагадаг. Тэр хэзээ ч муу юм боддоггүй муу үйлдэл хийдэггүй.
Бусдад аз жаргал тайвшралыг өгдөг хүнд үргэлж аз жаргалтай нөхцөл бүрддэг. Хүн өөрийн бодлоор амьдрал, зан чанараа төлөвшүүлдэг. Та муухай зантай бол зөв бодлоор сайн хүн болж болно.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Bi eniig urid n unshij baikhdaa ingej ukhaj oilgoj unshij baigaagui yum baina. kkk. Bayarlalaa.

Цагаан (зочин)

Хоёр нийтлэл уншлаа. Товч, тодорхой, ойлгомжтой сайхан бичжээ. Баярлалаа. Харин бясалгалд хэрхэн, хаана хамрагдах талаар хэлж өгөөрэй гэж хүсье.

Az jargal (зочин)

ih saihan sanagdlaa. ajliin amjilt husii. Ene nasandaa gegeerehiin yuruul tavii.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)