Бурханы шашин : Випашяна бясалгал 2

Випашяна бясалгал 2


Випашяна гэдэг нь "бодит үнэнийг байгаагаар нь харах" гэсэн утгатай үг юм.
Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гуниг, хүсэл шунал зэргийг үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Випашяна бясалгалаар хүн өөрийгөө ажиглах замаар өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг.

Бясалгагч орж, гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа мэдрэмтгий хурц болгодог. Тийнхүү мэдрэмтгий болсон оюун ухаан нь бие махбодь, сэтгэл санаанд орох өөрчлөлтийг мэдрэн зовлон шаналал, "би үгүй" гэх үзэл тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеэр мэдэрснээр хүний сэтгэл ариусч эхэлдэг.

Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаардаггүй. Ертөнцийн нийтлэг зовлонгоос ангижруулах бүгдэд нэгэн ижил үйлчлэх эм мэт билээ. Тийм ч учраас энэ бясалгалыг ямар ч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтэй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагдсан юм.

Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хамаг хир буртаг, нисваанисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэх увидастай.

Биеийн өвчнийг анагаах зэрэг нь бясалгалын зорилго ердөө ч биш билээ. Сэтгэл
ариуссаны үр дүнд сэтгэлтэй холбоотой олон өвчин эдгэн илаашрах нь харин бий.
Випашяна нь үнэн чанартаа хүн төрөлхтний зовлонгийн эх үүсвэр болсон хүсэл шунал, үзэн ядалт, мунхагийн гэмийг багасгах арга, зөв амьдрах ухаан юм. Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг.

Түүхэн уламжлал
Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн бөгөөд энэ нь түүний 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри Ланка, Тайланд, Монгол зэрэг оронд дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.

Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болжээ. Бусад оронд цэвэр ариун байдлаа алдсан байна. Харин зөвхөн Бирм улсад бясалгалд чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн хоёр мянган жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын Их багш Саяажи У Ба Кин 1969 онд С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын Их багшаар тохоон томилжээ.

Өдгөө Их багш С.Н.Гоенка Энэтхэг төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажн У Ба Кип 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж байгааг харж чадсан билээ. Тэрбээр Ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсэж байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд зогсохгүй, дэлхийн олон орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.

Их багш Гоенка 1969 оноос Энэтхэгт Випашяна бясалгал анх зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж эхэлсэн байна. Эхний 27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгал явуулсаны сацуу 200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн 2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэхэн хугацаанд бясалгалын 100 гаруй төв байгуудагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна. Үнэн аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.
Эрт үед Энэтхэгийг "Номын орон" хэмээн дэлхий даяара хүндэтгэдэг нэрлэдэг байсан билээ. Өдгөө ариун номын Ганга мөрөн Энэтхэг орноос дэлхий даяар дахин давалгаалан урсч эхэлжээ.

Випашяна Монгол оронд
1997 оноос Випашяна бясалгал эртний номын орон Монголд нэн урт хугацааны дараа цэвэр ариунаараа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Их багш Гоенкагийн томилсон анхны дөрвөн багшийн нэг болох Их багш асан Л.Н.Раати Монгол оронд залран ирж, Монголыи ард түмнийг Випашянагийн үнэт эрдэнэтэй дахин учруулсан юм.
Бурханы ариун сургаалийн охь болсон Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь хадгалж, хойч үед үлдээн, Монгол ард түмнийг үеэс үед жаргалын замд хөтлөх үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна.

Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Монголын Випашяна судлалын төв

- Бясалгаж сурлаа гэхэд, өдөрт ямар дүрмээр хийж байвал тохиромжтой вэ?  
  - Сэтгэлийн зовлонг нь арилгаад, хэрхэн амгалан тайван амьдрах аргыг  нь зааж өгсөн учраас дараа нь тэр хүн өөрөө бясалгалаа үргэлжлүүлээд сэт¬гэлээ амар амгалан аваад явж чадна. Өдөржин ажилласан хүний бие болоод сэтгэл ядарсан байгаа. Тэр ядаргааг оройд нэг цаг бясалгал хийж тайлна. Тэгвэл тэр хүн шөнө сайхан амарна. Өглөөд дахин нэг цаг хийгээд яваад байхад муу зүйл хуримтлагдахгүй. Компьютераар бол вирусний программаа ажиллуулж байгаатай л адил гэсэн үг.
  - Бясалгалын янз бүрийн төвүүд байна.Зарим нь маш цөөхөн цагийн  хөтөлбөртэй байх юм. Тийм цөөхөн цагт хүнийн сэтгэлийг ариусгаж, амар амгалан болгож амждаг л юм байх даа.
-   Бясалгалын олон төрөл тус бүр өөр өөрийн онцлогтой гэсэн шүү дээ. Түүнээсээ болдог байх. Гэхдээ хүмүүс төрөл бүрийн бизнес эрхэлж байна. Тэд хэнд, юу хэрэгтэй байгааг гярхай ажиглаж байна. Тэдний нүдэнд хүмүүсийн сэтгэлийн зовлон, стресс өртөхийг, түүгээр мөнгө олж байгааг үгүйсгэхгүй. Бясалгалаас жаахан юм сурч аваад, эсвэл өөрөө зохиогоод, хольж хутгаад заах явдал байна. Тэд хүмүүс зав муутай байгааг ч мэдэж байдаг.
- Танай төлбөр хэд вэ?  
  - Бидэнд бизнесийн зорилго байхгүй, бясалгалаа төлбөргүй явуулдаг. Бид  нэг ч гэсэн монгол хүнийг сэтгэлийн зовлонгоос гэтэлгэх юмсан гэж боддог. Гудамжаар яваа хүмүүсийг ажиг¬лаарай. Үнэнээсээ сэтгэл нь баяртай, баясч яваа хүн ховор¬хон байна. Тэр нь болохгүй, энэ нь бүтэхгүй нь гээд түмэн шалтгаанаар шаналж байна. Би энэ мэргэжлээр Энэтхэгт дээд сургууль төгссөн хүн. Би ч гэсэн тэдэн шиг зовж явсан, энэ бясалгалыг хийгээд зовлонгоосоо салсан. Би ард түмнийхээ ачаар Энэтхэгт суралцсан, энэ эрдэмд сурсан. Харин одоо түүнийхээ хариуд энэ аргыг бусдад зааж өгөхийг л хүсэж байна.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
XVMVVH (зочин)

sonirholtoi medeelel bna ene bysalgalaar hicheelleh sonirholtoi hvn haana handaj hentei uulzaj boloh we

deegii (зочин)

sonirholtoi medeelel bna ene bysalgalaar hicheelleh sonirholtoi hvn haana handaj hentei uulzaj boloh we chadval zalgaj tus bolnuuu guij baina 88960596

Зочин

Энэ талаар мэдээлэл хайж байсан юм. Талархав

baasanjav (зочин)

Tanai bysalgal haana hezee yvagdah be bi soni hoj baina emailaar harui bichij boloh uu bayrlalaa

Дуламсүрэн (зочин)

Би 2006-2007 оны үед нэг удаа арав хоног суусан үнэхээр гайхалтай бясалгал байсан надад их таалагдсан. Нэг хэсэг гэртээ бясалгал хийж таслахгүй байсан. Дараа нь дахиад суухаар очход нүүгээд явсан гээд сураг тасарсан. Намайг анх энэ бясалгалд охин минь бүртгүүлж байсан. Охиндоо дахиад ээж нь тэр бясалгалд л олж суумаар байна гэсэн чинь интэрнээр хайгаад өгье гээд хаягийг нь олж аваад баяртая байна. Одоо 9 сарын 3 нд Номын үйлчлэгчээр явах гэж байгаадаа баяртай байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)