Бурханы шашин : Борбудурын гайхамшиг

Борбудурын гайхамшиг

Борбудурын цогцолбор дэлхий дахины хамгийн агуу дурсгалт газруудын нэг юм. Хэдий үед байгуулагдсан нь үл мэдэгдэх тус цогцолборыг Нийтийн он тооллын 7- р зууны сүүлч 8-р зууны эхэн үед баригдсан гэж таамагладаг. Бүхэл бүтэн хагас зууны турш Бурханы шашины ариун орон байсан энэ байгууламжийг хүн төрөлхтөн 18-р зууныг хүртэл дахин нээж олоогүй юм. Байгууламж бүхэлдээ 55 мянган квадрат метр лавийн чулуугаар толгодын оройн дээр бүтээгдсэн бөгөөд шаталсан пирамид хэлбэртэй юм. Голын суваргыг тойрсон гурван дугуй байгууламж түүнээс арай нам түвшинд оршино. Байгууламжийн ерөнхий хийц маяг лянхуа цэцгийн хэлбэртэй. Эртнээс нааш Лянхуаг Бурханы цэцэг гэж үзсээр иржээ. Бүх шаталсан үеүдэд Дияанд оршсон Бурхан багшийн 92 дүр байх бөгөөд 1460 хоргодох хэсэг буюу гонхтой. Хамгийн бага түвшиндээ 160 гонх байх агаад бүгдээрээ шалтгаан ба үр дагаврын тухай тайлбар дүрсийг агуулсан. Шаталсан үеүдийн дунд хэсэгт Ятакагийн үлгэүүдээс авсан Бурхан багшийн амьдралыг харуулсан янз бүрийн түүхийг агуулсан ийм хэсэг бий. Орой хэсэгт нь бусадтайгаа адил ийм гонх элдэв чимэглэл байхгүй бөгөөд дугуй ханатай тагтнууд, эхлэл төгсгөлгүй дугуйнууд байдаг. Доорхи зурагт 92 Дияанд оршисон Буддагийн нэгийн хэсэг байх бөгөөд үүнийг жижиг суваргын дотор байрлуулсан маягтай хийжээ. Энэ бүх баримлууд янз бүрийн гарын барьцтай бүтээгджээ. Энэ нь таван барьцийн аль нэгийг заасан байх аж. Үүнд: зүүн зүгийг илэрхийлсэнийг оюун ухааны ертөнцийг, өмнөд нь адислалыг, баруун нь бясалгалыг, хойд зүг нь эр зоригийг харин голын барьц нь сургаал номлохын илэрхийлэл гэдэг. Бурханы шашины үнэт бэлгэ тэмдэг болохын хувьд Борбудур суварган байгууламж нь энэ гариг дэлхий, сансрын хүлээст хорвоогын хуулбар зураг шиг бүтээгджээ. Энэ суварган байгууламжыг гурван төрөлхийтнийг илэрхийлэх мэт зохиомжоор бүтээжээ. Энэ байгууламж доороос дээш өгсөх гурван түвшинтэй юм. Хамгийн багад муу сэдлээс үүдсэн хүсэл шуналдаа хүлэгдсэн хүнийг, дунд түвшиндээ өөрийнхөө муу үйлийг хянаж сайн, эерэг чанараа дээшлүүлж байгаа хүнийг илэрхийлсэн байдаг бол хамгийн өндөр түвшиндээ бие болоод сэтгэлийн хувьд хүсэл шуналаас ангижирч сансрын хүлээснээс гэтлэж байгаа хүнийг тус тус дүрсэлсэн байдаг ажээ
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
дурлагч

Энэ тэгээд хаана байрладийн?

Enkhmaa (зочин)

Индонезид байдаг

Зочин

"Borobudur, or Barabudur, is a 9th-century Mahayana Buddhist monument in Magelang, Central Java, Indonesia" гэнээ. Яагаад ч юм индонезийг 100 хувь лалын шашинтай орон гэж ойлгодог байж,

B.Odonchimeg (зочин)

Goyo yumaa

ч.Оюунцэцэг (зочин)

Хүмүүний мэдлэгт маш том хувь нэмэр оруулах нийтлэл байлаа байярлалаа Би энэ сэдвийг найзууддаа явуулж болох уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)