Бурханы шашин : Мял богдын захиас үгнээс

Мял богдын захиас үгнээс

...Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол
Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй
Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй
Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй
Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.

Оруулсан: М. Үүрийнтуяа

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
дурлагч

Нөр их хөдөлмөр гаргаж сайхан мэдээллүүд оруулжээ.
Орж ирж уншиж байнаа.
Надаа Мила Богдын Райчун шавьдаа хэлсэн айлдвар нь илүү таалагддаг. Бүх үнэнг цөөхөн үгэнд багтаагаад хэлцэн.

дурлагч

Нөр их хөдөлмөр гаргаж сайхан мэдээллүүд оруулжээ.
Орж ирж уншиж байнаа.
Надаа Мила Богдын Райчун шавьдаа хэлсэн айлдвар нь илүү таалагддаг. Бүх үнэнг цөөхөн үгэнд багтаагаад хэлцэн.

Xe Xe (зочин)

Tiimee. Khudulmur unertej baina. Iim saikhan zuilsiig bukh khun unshdag boloosoi.

Арслантай авдар

Энэ нээрээ гоё блог байна. Унших сонирхолтой юмнууд ч их юм байна

Enkhmaa

Xe xe, durlagch 2t bayarlalaa xexe

сонирхогч (зочин)

ЖАМЬЯНГАРАВЫН ЯНЖИНЛХАМЫН МАГТААЛЫГ БЛОГДОО ГАРГАЖ ӨГНӨ ҮҮ

Voyuna (зочин)

 БАЯРЛАЛАА

хишгээ (зочин)

(Сонсголоороо бичлээ, алдаатай байх шүү, уучлаарай)
Мял богд Райчун шавьдаа захисан сүүлчийн захиас нь дараах бөлгөө:

Эргэх орчлонгийн догшин давалгаанд
Эвдрэг хөөс шиг цогцос тээртэй
Идэш гоёлд шунан шунаваас
Эрх чөлөөг эдлэх цаггүй шүү
Энэ ертөнцийн үйлийг орхи, Райчун минь
Үдлээд өнгөрөх биеийн бодолд
Үүлээр хашигдсан сэтгэл гайтай
Үргэлж түүний зарц нь болвол
Үнэн чанарыг таних завгүй шүү
Өөрийн сэтгэлийг танин мэд, Райчун минь
Үзэгдэл ухамсар хоёрын завсарт
Үнэ цэнэ эргэцэх мэдлэг хортой
Өнгөц торонд тэлчин тэлчилсээр
Үнэмлэхүй утганд нэвтрэх чөлөөгүй шүү
Үлэмжийн чанарыг эзэгнэн суу, Райчун минь
Энэ хойд төрлийн завсарт
Ээрэм зуурдын сүнс төвөгтэй
Төрөл эрэн төөрөн явсаар
Түгээмэл оршихуйг олох цаггүй шүү
төөрөгдлийн манангаас бушуу мултар, Райчун минь
Хий үзэгдэл шиг зургаан төрөлт
Хилэнц нүглийн хучаас гайтай
Хорсол гарлын хооронд савчсаар
Хоосон чанарыг онох хувьгүй шүү
Хоёр туульширалаас сэтгэлээ чөлөөл, Райчун минь
Далд огторгуйн төв мандал Бурханы гэгээн дүр хуурамч
Залах хутгийн ном номлосоор, жинхэнэ утгыг тайлах завгүй шүү
Яньгуйх үнэний хөшгийг ярах тун, Райчун минь
Багш, ядам, дагинас гурвыг нэгэн чанарт хураан залбир
Үзэл, бясалгал, явдал гурвыг нэгэн шимд товчлон дадуул
Энэ хойд зуур гурвыг нэгэн тохиолд багцлан бясалга
Энэ бол сүүлчийн сургааль минь
Элэг зүрхэндээ уусган шингээ
Энэ бол эцсийн захиас минь
эрхэм зорилгодоо мөрдлөг болго, хүү минь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)