Бурханы шашин : Будда Вихарыг гүн ухаанд суралцах төв болгоорой

Будда Вихарыг гүн ухаанд суралцах төв болгоорой

12 сарын 19.
Энэтхэгийн Карнатка мужийн Гулбаргт Бурханы шашины тэргүүн, Нобелийн энх тайвны шагналтан Далай лам морилох үеэрээ тэнд баригдаж байгаа Будда Вихара төвийг шашины зан үйлийн зориулалтаар ашиглахаас илүүтэйгээр Бурханы шашины гүн ухааны сургалтын төв болгох хүсэлтэй байгаагаа онцолжээ. Будда Вихара Траст байгууллагаас энэ сарын 19-нд зохион байгуулсан “Хутагтын дөрвөн үнэн” нэртэй шашины чөлөөт хэлэлцүүлгийн үеэр Дээрхий гэгээнтэн Вихарагийн гайхамшигт бүтээн байгуулалтыг сайшаагаад Энэтхэгийн Хөдөлмөрийн Холбоо болон Ажил эрхлэлтийн яамны сайд эрхэм Малликаржун Каргэг барилгын ховор шийдэл бүхий Вихарийн бүтээн байгуулалтыг амжилттай удирдахын тухайд бүрэн залбирал уншлаа. Далай багш номын эрхэм ах дүүсээ хэмээн эхэлж хэлсэн үгэндээ “ Будда Вихарад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирсэндээ туйлын баяртай байна. Барилгын зохион байгуулалт, хийц нь үнэхээр сэтгэл хөдөлгөм ” гэдгийг онцолсон байна. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ Будда Вихара бол буддын шашины сүм хийд байх хэдий боловч Бурханы шашины гүн ухааныг судалж, суралцах боломжтой төв байх чиглэлийг ч баримтлах ёстой гэжээ. Анх өнгөрсөн нэгдүгээр сард Дээрхийн Гэгээнтэн тэнд морилохдоо хэлэлцүүлэг явуулж амжаагүй бөгөөд тийм хүсэлтэй байгаа илэрхийлж байсан бол энэ удаагийн түүний айлчлал дээрх амлалтыг бодитой болгожээ. Дээрхийн гэгээнтэн Гулбаргын хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд нь Будда Вихара Трастын тэргүүлэгч ноён М.Каргэд талархснаа илэрхийлээд Гоутама Буддагийн 100 гаруй боть, Нагаржуна, Аръяандэв нарын бичиж үлдээсэн Бурхан багшийн айлдсан 200 гаруй боть судар, Пали, Санскрит, Непал хэл дээрхи Бурханы шашины 300 гаруй уран зохиолын бүтээлүүд аль хэдийнэ хэвлэгдсэнийг дурьджээ. Одоо нэгэнт хэвлэгдсэн ховор чухаг бүтээлүүдийг нарийн нягт сурсаны эцэст түүнийг судалгааний түвшинд хүргэх нэн тэргүүний шаардлага тулгарч байгааг онцолжээ. Дээрхийн гэгээнтэн хэлэхдээ “ Хүн төрөлхтөний оюуны хэрэгцээ нь оюун ухаанаа ариусгах гэсэн хүсэл эрмэлзэл болоод байгаа бөгөөд Бурханы шашинд хэн нэгний хувийн дэвшил ахиц бол туйлын чухал байсаар ирсэн. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь зөвхөн шашины болоод зан үйлийн шинжтэй төдийгүй түүнчлэн боловсролын утга агуулгаар нь ч бас хүлээн авах ёстой ” гэжээ. Уулзалтын төгсгөлд оролцогчид хүссэн асуултаа Дээрхийн Гэгээнтэнээс асуух боломж олгосон юм. Далай багш хүн бүрийн асуусан асуултанд хариулаад зогсоогүй хүмүүсийг чухал сэдвүүдээр чөлөөтэй мэтгэлцэхийг урьжээ. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ “ Бурханы шашины бусад шашинаас ялгарах нэг онцлог нь бүтээгч эзэнд итгэж бишрэн сүсэглэдэггүй явдал юм. Энэ ижил төсөөтэй байдал Жайнизмд ч бас байдаг. Тухайлбал, зарим дахин төрөлт буюу Дээрхийн гэгээнтэн өөрийн дахин төрдөг жишээг дурьдаад ийм сонин үзэгдэлүүд нь өнөөгийн шинжлэх ухааны хувьд эрэн сурвалжилж учир шалтгааныг нь олох асуудал хэвээр үлдэж байна ” гэсэн байна. Мөн эрдэмтийн дэвшүүлж нотлосон “ их тэсрэлтийн онол ” нь Бурханы шашины гүн ухаантай агуулгын хувьд яв цав нийцэж байгаа агаад ертөнц бол хэн нэгнээр бүтээгдсэн ямар нэг зүйл болох тухай бүтээгч эзний онол нь үндэслэлгүй болохыг баталсан хэрэг болохыг дурьдсан байна. Хүмүүс Дээрхий гэгээнтэний яриаг анхааралтай сонсож байсан бөгөөд зарим сүсэгтэн шалан дээр сууж түүнийг яриаг сонссон юм. Дээрхийн гэгээнтэн англи хэлээр ярьсан бөгөөд зарим ярвигтай асуудлыг хинди хэл рүү орчуулж сонсогчидод хүргэсэн юм. Төгсгөлд нь Дээрхийн гэгээнтэн М. Каргэ болон түүний эхнэр хөвгүүдэд баярласан талархснаа илэрхийлжээ.
www.buddha.mn- с Бусдыг уншаарай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)