Бурханы шашин : Буддизм бүлгийнхэн үйлийн үрийн тухай ингэж хэллээ...

Буддизм бүлэгт энэ хэлэлцүүлэг өрнөж байгаа билээ. Одооноос эхлэн бүлгийн гишүүдийн үзэл бодлыг ямар нэгэн засваргүйгээр энд нийтлэх болно. 

Д. Энхбаатар бичсэн.

...Үйлийн үрийн хууль бол энгийн юм: Сэтгэлээр өдөөгдсөн бие, хэл, сэтгэлийн бүх үйлүүд тухайн санаагаар үйлдсэн үйлийн шууд үр дагавартай төстэй явдал ирээдүйд тохиолдоход холбож өгөх хүч бүхий чадамжийг сэтгэлд үлдээдэг.Бусдыг баярлуулах санаагаар үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг байхад, бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог.Хэрвээ сэтгэлд тухайн амьдралын явцтай холбох үйлийн чадамж байхгүй бол зовлон ч бай, жаргал ч бай ямарваа нэгийг шалтгаангүйгээр амсах гэж үгүй...Сэтгэл дэх үйлийн чадамж, үйлийн үр дагавар болж боловсрох хүртэл хэдэн төрөл дамжсан ч өөрийн чадамжийг хэзээд алддаггүй. Өчүүхэн төдий чадамж томоохон үр дагаварт хүргэх хүчтэй байдаг, учир нь тэд цаг хугацааны туршид арвижих хандлагатай байдаг. Юутай ч атугай эерэг сайн чадамжууд, уурын нөлөөгөөр доройтох болон үгүй болж устах, мөн сөрөг муу чадамжууд гэмших сэтгэлд тулгуурласан дөрвөн ерөндөгийн нөлөөгөөр сулрах болон, тэр байтугай үгүй болох бололцоотой...Амьдралын хүрдэнд тоолшгүй олон удаа төрлүүд, тэр байтугай сайн төрлүүд ч гэсэн бидний санаатай үйлдлүүдийн шууд үр дагавар байсан юм. Хэрвээ там, бирд, адгуусны муу төрлийг авахгүй байхыг хүсэж байгаа бол ухаанаа гаргаж, зөвхөн буяны үйлүүд-бусдад тусыг үйлдэх хэрэгтэй. Тиймээс үйлдэл бүрт түүнийг үйлдэх болсон зорилгоо лавтай мэдсэн байх хэрэгтэй. Түүний дараа харин нүглийн санааны түлхэцийг дагах эсэх, буяны санааг дагах эсэхээ сонгох бололцоотой. Бид дангаараа ирээдүйгээ шийдэх бололцоотой, хэн нэгэн өөр хүн бидний хувь заяаг хянаж чадахгүй, учир нь үйлийн үр бидний сэтгэлд байгаа болохоос тэнгэрт байгаа аварга том данс хөтлөгчид биш юм. Бид урьд нь олон удаа хүн болон тэнгэрийн төрөлхтөн болж төрж байсан боловч тэдгээр төрлүүдийн биеийн болон сэтгэлийн жаргалд шунасан хэвээр байдаг...Тэнгэрийн төрөлд төрөхөөс хамаагүй илүү нь нирван буюу билэг ухаанаар мунхаглалыг устгаж, амьдралын хүрднээс гэтлэн гарахыг зорих юм. Ингээд, үлэмж их энэрэнгүйн сэтгэлд тулгуурласан дээд зорилт бол хамаг амьтныг зовлонт төрлүүдээс үүрд гэтэлгэн гаргахад бүрэн эрдэмтэй болохын тулд Бурхан болох зорилт билээ... Багшийн номоос.

P. BOLD бичсэн.

samsara - сансара буюу монголоор сансар гэсэн самгарди үг дээ... миний мэдэxээр, одоо энэ насандаа эрдэнэт xүний биед оршиx таний сэтгэл (сунс) орчлон эртөнцөд омно, одоо, ирээдүйд үргэлжилэн амидарч, омноx 3 торол ба xойдийн 3 торол xарилцан xамааралтай билээ...

О. Долгион бичсэн.

Миний ойлгосноор бол таны хийсэн сайн муу, санаатай эсвэл санамсаргүй ямар ч үйлээс үр боловсорч, танд эсвэл бусад хүн, амьтан, юмсад нөлөөлж байдаг. Харин орчлонгийн бүх зүйл хоорондоо нягт холбоотой, яг үнэндээ бол орчлон ертөнц нь бүхэлдээ нэг зүйл учир тэр үр нь нөлөөгөө үзүүлж явсаар явсаар хэзээ нэгэн цагт танд эргэж ирнэ. Үүнийг орчлонгийн абсолют хууль гэх юм билээ. Тиймээс үйлээ хянах хэрэгтэй ба, үйлээ хянахын тулд эхлээд сэтгэлээ хянан залуурдаж сурах учиртайг сургадаг юм байна лээ.

Нэг үг байдаг даа

Бодлоо хянаж бай
Учир нь бодол үг болдог
Үгээ хянаж бай
Учир нь үг үйлдэл болдог
Үйлдлээ хянаж бай
Учир нь үйлдэл зуршил болдог
Зуршлаа хянаж бай
Учир нь зуршил таны тавилан болдог гэсэн утгатай... Бүх зүйл ухаан бодлоос эхтэйг энэ хэдхэн мөрт энгийнээр хэлчихсэн мэт...

Үйлийн үр буюу кармын хууль гэдэг нь хамгийн энгийн бөгөөд хамгийн агуу хууль гэх юм билээ. Юу хийнэ, түүнийгээ авна, товчхондоо бол юу хүснэ, түүнийгээ авна гэсэн үг. Харин хүмүүс бид бие биеэсээ айж ичин, өөрийн БИ-гээ хамгаалах, хоохойлох талруу сэтгэсээр байгаад үйл бүхэн нь буруу тийш чиглэж байна уу даа гэж би боддог. Жишээлбэл бид хэн нэгнээс, бас халуун хүйтнээс айх аюулгүй амьдрах гэж орон сууц босгож байна. Тэр орон сууцаа халаах, цэвэр усаар хангахын тулд цэвэр усыг хайр гамгүй хэрэглэсээр нөөцөө барж байна. Бие биеэсээ айх айдастаа хөтлөгдсөний улмаас зэвсэглэлээр улайран хөөцөлдөж зэвсгийн туршилтаар байгалиа сүйтгэж байна. Мөнгө гээч юмны төлөө үнэд хүрэх бүхнийг үгүй хийсээр яваад эцэстээ байгалийн тэнцвэрийг аймшигтай алдагдуулж байна. Би энэ бүхнийг хүний буруу сэтгэлээс үүдсэн үйлийн үр гэж ойлгодог. Байгаль эх цаашид тэсэхгүй нь ээ. Газар хөдлөлт, цусан бороо, аалзан бороо гэх мэт... олон янзаар бурхан тэнгэр бидэнд сануулга өгөөд байгаа биш үү... Үйлийн үр. Та буруу хөдлөөд, тэр чигээрээ яваад л байвал таны бүх юм буруугаар эргэнэ. Зөв хөдөлбөл зөв замаараа явна. Үүнийг л хэлээд байх шиг. Харин тэр зөв бурууг хүн танихдаа янз бүрээр таньдаг ажээ. Ведийн сударт өнөөгийн бидний цаг үеийг харанхуй үеийн оргил үе гэж тэмдэглэжээ. Бидний өвөг дээдэс өнөө үеийн хүмүүс зөв бурууг ялгаж мэдэхээ болино гэж зөгнөн үлдээсэн байдаг. Үнэхээр бид байгаль эхээ ингэж сүйтгэн байж олж авсан эд хөрөнгөөрөө юу хийдэг билээ??? Арай гэж нэг баяжиж аваад амар сайхандаа жаргах гэтэл амьсгалах агааргүй болчихсон байвал яах бол? Үйлийн үр гэж энэ л байх даа.

Д. ганцэцэг бичсэн.

миний хувьд өөрийгөө л хуурч болохгүй. хүнийг хуурч болно. гэвч өргөсөнд хатгуулсан хүн л бусдын зам дээр өргөс тавьж чаддаг гэж үг бий. тиймээс өөрөө өргөсөнд хатгуулах тэр л зам мөрийн өмнө хариуцлага үүрч чадвал болоо доо л гэж боддог. өөрөөр хэлбэл бусдад гай болохгүй шиг л.щ гэж хичээдэг дээ.

G. Www.gegeen.net бичсэн.
Үйлийн үрийн мөн чанарыг ухаарсан хүн л зөв замаа олдог E-mail
2009 оны 12 сарын 23
Б.Галаарид
Үйлийн үр гэдэг бол урьд төрлүүдийн үйлдсэн нүгэл хилэнцийг энэ биеэр эдэлж буй хэрэг хэмээдэг. Өвчин зовлон, уналт ухралт, азгүйтэл гээд олон зүйлийг үйлийн үр буюу дэлхий дахинаа түгсэн нэрээр нь бол карма-тай холбон тайлбарлаж болно. Өнөөдрийн уншигчид үйлийн үрийн тухай хангалттай ойлголттой, энэ талаар ном судар бишгүй гарсан болохоор үүнээс цааш ухаж ярих нь илүүц юм.
Харин үйлийн үрийг засч болох эсэх тухайд бол заавал ярих ёстой. Хүн өөрөө язгуураасаа бурханлаг чанартай учраас нэгэнт хуримтлагдсан үйлийн үрийг хөнгөлж нимгэлэх, болж өгвөл энэ яваа насандаа тээртэй ачаанаасаа салж, дараагийн үедээ гай зовлон үлдээхгүйн төлөө хичээх ёстой. Үүнийг товчхондоо хойчийн буян хураах хэмээнэ.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
AXIOM

za ih l goy blog baindaa .

Enkhmaa

Баярлалаа, баярлалаа. Хааяа орж ирээд тухлаад уншаад санаа бодлоо солицож байвал гүйэээ мөн их баярланаа кккккк

AXIOM

minii bichsen setgel gedeg niitlel undsendee uiliin uriin tuhai setgeliin ajillagaanii tuhai hamgiin engiineer bichtsen baidag yum unshaad uzeerei. bi dandaa orj irj bainaa

Enkhmaa

Bayarlalaa, tani bichsen Burhadiig globalchilay gedeg bichleg mash ih taalagdsan. Bi setgeliig ch bas unshinaa, bayarlalaa

Xe Xe (зочин)

Bayarlalaa kheregtei zuiliig bichij toliluuj baigaad. Khun bur dor burnee khicheej, bie biendee sain saikhan sanaj, alkham burtee sain saikhaniig bodoj, yrij, sain zuiliig khiij, bie biendee tus dem bolj ywbal bolokh yum bolow uu. Khun bukhen delkhiigee khairlaj, bukh khun bysalgaj delkhii eejee saikhan energeeree emchilj bolnoo gej sonsson. Ene tukhaid yu gej bodoj baina?

Enkhmaa

Yunii omno mash ih bayarlalaa, uram ogch bgaad. Tiimeee tegelgui yahaw. Er n asuudliig saihan energieree ch shiidej bolno gj naiddag ene ooroo energiin huuli yum uu daa. The Secret gd kino bdg sh dee, ter uneheer goy shuu, uzeegui bol youtube s The secret language mongoilan part1 gj haigaad uzeerei. 1-10 hurtel bgaa mongol hel deer

Xe Xe (зочин)

Ok. Bayarlalaa. Zawaaraa orj uznee.

Тунгаа (зочин)

Маш гое юм бичсэн байна.ТОвч бөгөөд тодорхой

bazarragchaa

сайн байцгаана уу?
та нарааас үйлийн үрийн тухай нэг асуулт асууя
энэ бас нэг хэлэлцүүлэг маягтай юм.

нэг залуу машин, байртай болохыг их хүсдэг байжээ. даанч түүнийгээ авах мөнгө хөрөнгө гэхээр зүйл түүнд байсангүй. өөрийгөө гэртээ зурагтаа үзээд эсвэл машинаа бариад хурдалж явна гэж бүр зүүдэлдэг боллоо. нэг өглөө тэр зүүднээсээ сэрээд ерөөсөө банк дээрэмдэж мөнгөтэй болоод машин, байраа худалдаж авъя гэж шийдлээ. тэрнээс хойш дээрэмдэх банкаа судалж, төлөвлөгөө зохиож байгаад, яг 2 сарын дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ. хэргийн сураг чимээ тасарсан хойно. хүсч байсан машин, байраа худалдан авч, одоо сайхан амьдарч байна гэнэ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
үйлийн үрийн хуулиар бол муу үйлийн үрд зовно, сайн үйлийн үрд жаргана.
харин энэ залуугийн хувьд муу үйл буюу дээрэм хулгай хийсний үр ашгаар сайхан машин, тухтай байраа аваад жаргаж байна
энэ ҮЙЛИЙН ҮРИЙН хуулийг зөрчөөд байгаа юм биш үү?

Xe Xe (зочин)

Uuchlarai Enkhmaa end neg zuil bichchikh uu?;)
End neg nomon deer igej bichsen baina l da. Khun ankh bii bolsonoos khoish suuliin 60000 jiliin dotor bid zeeldsen zuilee butsaaj uguugui tokhioldol olon baisan bololtoi yum. Tiim uchiraas udguu bid ymar negen zuilee geekh yum uu, khulgaid aldwal uuniig umnukh uruu butsaaj tulj baina gej oilgokh yostoi gej bichsen baina l da. Chukham uuntei kholbootoi yum bolow uu? Gekhdee khulgai kiisen yum chin bas uiliin uree edlekh l baikh.

Enkhmaa

Za Bazarragchaa tegeheer ta toms tariad doloo honogiin daraa urgatsaa huraah bolomjtoi yu, arwai ch gsn bolowsroh ooriin hugatsaatai. Uun shig uiliin ur bolowsroh hugatsaa bii bogood uuniig nariiwchlan tailbarlasan baidag. Delgerengui medehiig husch baiwal setgegdel uldeegeerei

Enkhmaa

Xe Xe chi zow yarij bn uchir n bid eeljlen bie bieniihniigee hulgailaad baiwal ter ginjin helhees hezee ch tasrahgui os honzong os honzongoor hezee ch namjaadaggui enerel hair l uuniig edgeej burmoson diildeg. Tegeheer hen negen ter ginjin helheesiig tasalj hulgaig taslah yum bol ter ustana shuu dee.

odongoo (зочин)

Olnii omno sain yarihiin tuld sonsogch nar ooriin sanasan sanaag herhen hvleen awch baigaa baidald tohiruulan yariagaa oorchilj chadah arga heregtei boldog. Tvvnii negen adil amidrald amjilttai baihiin tuhaid oorchlogdoj bgaa nohtsol baidald tohiruulan chiglelee oorchilj chaddag uyan hatan baih heregtei boldog. Mongol ulsiin niislel Ulaanbaatar hotod mashin barij baigaa jolooch nartai adilhan baij surah heregtei, uchir ni ayulgvi baihiin tuld "Sanaand oromgvi zviliig sanah heregtei" gesen dvrem barimtaldag. Amidraliin zvil bvriig tolowloj baital bidnii hyanaj chadahgvi baigaag iltgeh sanaand oroogvi zvil garch irdeg.
Amidrald vilchildeg 2 hvch baidgiin neg ni UB hotiin zamiin hodolgoonii emh zambaraagvi baidal shig hvch, nogooh ni des daraatai hvch, ene ni viliin vr yum. Viliin vr bol bidnii setgel hiigeed gadaad orchin hoyor-n holboosoor bvtsen amidraliin hew mayag yum. Garig delhii bolon tvvnd aguulagdah yums vilees hamaardag gedeg utgaara biyes viliin, setgel bol viliin vr, bvh yums viliin vr yum. VILIIN VRIIN HUULI bol tun ENGIIN yum. Setgeleer odoogdson biye, hel, setgeliin bvh vilvvd tuhain sanaagaar vildsen viliin vriin shuud vr dagawartai tostei yawdal ireedvid tohioldohod holboj ogoh hvch bvhii chadamjiig Setgeld vldeedeg. Busdiig bayarluulah sanaagaar vildsen vil yamagt ireedvin amidraliin saihan yawdaltai holboj ogoh chadamjiig bvteej baihad busdiig horloh vil yamagt ireedvid taagvi amidraliin yawtstai holboj ogoh chadamjiig bii bolgodog. Eyereg chadamjuud bidnii zvgt ursaj bgaa dalain dawalgaa, muu chadamjuud ni bidnii esreg zvgt ursaj bgaa dalain dawalgaa yum. Uchir ni bidnii hen ni ch zowlong hvsdeggvi, jargaliig hvsdeg.

Enkhmaa

Odongood bayarlalaa Uneheer saihan bichsen bna. Uuniig bulegtee niitellee shuu. Tegej bolno biz dee

Уянга (зочин)

Sain baina uu. Ta bihend shineer hevlegdsen "Uiliin uriin todorhoi toli" hemeeh nomniig hurgej bna. Sonirhovol holboo bariarai.

dek (зочин)

Уянгаа таньтай яаж холбоо барих вэ?

munhuu (зочин)

uiliin uree gej bi yamaa deeremduullee gehed minii urd nasnii uruu bas ter hun nadaas ablagaa abch baigaa ni teruu deeremdsen yam chini uiliin uree bas hoid nasandaa nadad deeremduulehuu esbel uur neg yiliin urtei nuhurt deeremduulh boluu medehgui yamdaa tsagdaa barnbal uiliin uree ter doroo edleed duusah boluu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)