Бурханы шашин : Үйл ба үр эсвэл үйлийн үр. Энэ яг юу юм бэ.

Үйл ба үр эсвэл үйлийн үр. Энэ яг юу юм бэ.

О. Долгион бичсэн.

Миний бодлоор үйлийн үр гээч нь заавал буддын шашинтай холбож ойлгохгүй байсан ч ойлгомжтой, хамгийн энгийн зүйл. Та юу хийнэ, түүнд чинь таарсан үр дүн гарна. Энэ чинь бүх зүйлд л үйлчлэх хууль шүү дээ. Яахав, монголчууд бид буддын шашинд ойр байдаг гэсэн утгаараа буддын шашны нэр томъёог хэрэглэдэг байх. Эндээс үйлийн үр гэнгүүт л шашин ярилаа, бас л худлаа биз гэх мэтээр бодох хүмүүс олон байх л даа. Уг нь бол энэ ойлголт библи дээр ч гэсэн байдаг шүү дээ. Юу тарина, түүнийгээ хурааж авна гэх мэтээр сургасан байдаг.

Харин, тэгээд хүмүүс бид ер нь ямар үйл хийж байж зөв үр дүн гарах юм бэ? гэсэн асуудал яригдангуут ярвигтай болоод явчихаж байгаа юм... Учир нь зөв зүйл гэж ийм зүйлийг хэлнэ гэсэн нэгдсэн ойлголт хүн төрөлхтөнд алга...

тодруулга: 

ҮЙЛИЙН ҮР гэхээр шашны ойлголт шиг санагдаад байгаа бол ҮЙЛДЛИЙН ҮР ДАГАВАР гэж ойлгох хэрэгтэй байх. О. Долгион

Тийшдэ. Ажил хийсний үр дагаварт хүн ядрана. Ажил хийж хөгжсөнөөс ард түмэн ядарч туйлдаж байхад  

ажлын байраар хангасангүй, хөгжсөнгүй гээд байгаа нь бүр элгээр нь мөлхүүлэх гэсэн санаа ч юм шиг.

Энэ ч яахав эс мэдэхийн эрхээр л болов уу? Тэгэхээр Гэгээрлийн эрдэмд суралцах л хэрэгтэй байгаамда
А. Цолмон

Y. Gantushig бичсэн.

Юм гэдэг учиртай
Учир гэдэг жанцантай
Жанцан гэдэг зангилаатай
Зангилаа гэдэг тайлаастай

Тодруулга: 

Зангилаа гэдэг үйлийн үр. үйлийн үрийг тайлах хэрэгтэй. Тайлдаг ухааныг бясалгал гэдэг. S. Ganbold

S. Ganbold бичсэн.

Үйлийн үр гэхээр бидний сэтгэл- мухар сүсгийн ойлголт мэтээр хүлээж авсаар байгаад дадал болчихсон байдаг юм шиг санагдсан. Нэгэнт мухар сүсэг гээд ойлгочихсон байсан болохоор үйлийн үрээ нимгэрч цаг нь болоогүй бол ойлгохийг ч хүсэхгүй байсаар насыг барах нь ч байдаг бололтой.
Үйлийн үрийг -гэгээрч бурхан болсон хүмүүс л тухайн хүмүүний сэтгэлийн түвшинд зориулж үнэн зөв тайлбарладаг хэдий ч өөрийнхөөрөө иймэрхүү л юм байдаг боловуу гэж бодож байгаагаа хуваалцая.
Үйл нь бидний сэтгэлд мэдээлэл суулгадаг /компьютероор бол вирусын программ/ бөгөөд энэ мэдээлэл хүн болоод амьтадыг мөнх бусыг үзүүлсэний дараа дараагийн биеэ олоход бас л хамт явна. Тэгээд л нөгөө үйлээ давтаад байхаар үйл боловсорч үр нь гарна. Вирусын программаа идэвхжүүлээд өгч байгаа нь тэрдээ. Муу үйлийг арвин ихээр үйлдээд байвал сэтгэл улам л нөгөө мэдээллээр дүүрээд вирус маань хүчээ авсаар бидний мухар сүсэг гэж хэлж заншсанаар там боловсроно доо. Хүн уурласан үедээ /нөгөө муу үйл буюу нүгэлийн нэг л дээ/ сэтгэл ямар байдаг билээ дээ тэгэхээр дандаа муу юм бодоод л байвал сэтгэл ямар зовлонтой байж болох нь төсөөлөгдөж байгаа биз, тэгээд л түүндээ тохирсон биед вирус маань хөтөлсөөр дараагийн төрөлд төрүүлнээ.Бидний далд ухамсарт вирус маань ажилсаар байгаа учираас энэ насанд нөгөө сайн муу үйлээ зуршлаараа л хийсээр л байна.
Дандаа л вирус маань гээд байгаагийн учир нь компьютерийн вирусээс ялгаатай нь энэ вирусыг бид нар өөрсдөө суулгаад байгаад юм шүү. За тэгээд буянтай сайхан бодол сэтгэл үйлдэл бүхэн сэтгэл уужруулдагийг бид бүгдээрээ мэдэж байгаа болохоор энэ бол нөгөө вирусээ тусгаарлаад /move to vault, or quarentine/байгаа хэрэг. Бүр устгая гэж бодож байвал одоо гэмшиж дахиж ийм зүйл хийхгүй ээ одоо болъё оо плийз, гээд л наманчилаад байвал багассаар багассаар байхгүй болноо.
Ямар нэг хүсэл шунал байвал тэр нь нөхцөлдүүлээд энэ ертөнцөд сайн муу төрөл солиод л эргэлдээд байдаг гэх юм билээ. Шунал гэдгийг битгий буруугаар ойлгоорой. зүгээр нэг юм уучих юмсан гэдэг ч юмуу бохь зажилчих юмсан гэдэг өчүүхэн хүслүүд хүртэл энэ ойлголтод хамаарч байх шиг байгаа юм.
Тэгвэл ямар ч шунал хүсэлгүй бол сайн муу ямар ч программ байхгүй болчихоор бидний сэтгэл уужирсаар хязгааргүйд тэлэн нэгдэж биднийг хөтлөх юмгүй болж, бид ч гэж байхгүй болчихоор юугаа ч хөтлөх вэ дээ, бүхнийг таних нь энэ болох байх. Энэ үед хоосон чанарыг онож гэгээрдэг бололтой.
Гэгээрсэн сэтгэл бидний сэтгэлд нэвтрэн орж бидний муу үйлээр нөхцөлдсөн үйлийн үрийн мэдээллийг устгаж үйлийн үрийг нимгэлж чаддагт гайхаж эргэлзэх юмгүй бөгөөд гэгээрэхэд ойртсон бодгаль эсвэл зүгээр л аргыг нь мэддэг, таамгаар хийгээд онож алдаж байдаг домч зөнч нарыг ч гайхах хэрэггүй болж байгаа юм. Мөн ардын дом шившлэгийг ч бас ингэж тайлж болох мэт.
Хорвоо ертөнц ч мөн энэ үйлийн үрээр нөхцөлдөж байгаа болохоор үйлийн үрийг танивал ертөнцийг таних нь дамжиггүй ээ.Хамаг амьтан энэ насандаа ядвал сайхан амьдарч буян хураагаад, чадвал төгс гэгээрсэн бурхан болох болтугай.
Сайн явах санааных, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин,Санаа сайн бол заяа сайн хэмээн хураангулан өгүүлсэн ардын мэргэн үгээр өндөрлөе.

Б. Анхбаяр бичсэн.
Доорхи мөртүүдийн цаад санаа нь их сонин өвөрмөц санагдсан

Би бол ул мөр...
Л***рууд хийсэн бүхнийхээ шанг хүртэх болно
Би бол чиний үйлийн үр
Зовлон гэх зүйлийн сүр.
Үргэлж сүүдэр__мэт дагах
Сүйрэл эргэцүүллийн адаг
Энэ бол шүүлтийн өдөр.
Өс хонзонгийн үерт живсэн миний цогцос
Өнгөрсөнд болсон бүгд
Өнөөдрийн байдалд хүргэсэн тогтоц
Харанхуй анир чимээгүй ертөнц
Харьцангуй хязгаарыг чиглэн
Гатлах бус гэтлэх шуурганд өртөнө

Панз - Гангста сервис

 Тодруулга:

үйлийн үр дууны хэсгээс

Б. Анхбаяр бичсэн.
Буруу зүйлийн буртаг ном уншуулаад арилчих уу
Бурханы номыг арван мянгаар ламтан арилжив уу
Санаатай болон санамсаргүй хийсэн зүйлс
Саар муу сайхан сэтгэлээр үйлдсэн үйлс
Араасаа хариу дагуулах шийдтэй тэгшитгэл /үйлийн үр/
Авах өгхийн цагт хийсэндээ гэмшиглэх /нүгэлт хүн/
Хүүр давслах газар, Мангаа Доогийн зүүд
Аль эсвэл амар амгалангийн үүд

GB - Клик Клик Бүүм
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

хөөх CCB ain

kero (зочин)

32ЫН ТОЙРОГТ АМЬДАРДАГ ӨӨРИЙГӨӨ БӨӨ ГЭЖ НЭРЛЭЭД БАЙГАА ИХ БАГШ ХУРЦЖАВХАЛАН ДҮҮ БАГА БАГШ БАЙГАЛЬ НАР ХҮМҮҮСИЙГ ЗАЛИЛЖ МӨНГӨ ОЛЖ БАЙНА. ХҮМҮҮСИЙН ЭМЗЭГ СЭДВЭЭР АЙЛГАЖ ҮХНЭ ХАТНА АЖИЛ АМЬДРАЛ ЧИНЬ БҮТЭХГҮЙ ГЭЭД АЙЛГАЖ БАЙГААД ӨВӨӨГ НЬ НААЖ ӨГЧ БАЙНА ГЭЭД ХИЙ БИЕТ АЛБИН ЧӨТГӨР НААЖ ӨГЧ БАЙНА. ААВ ЭЭЖ АХ ДҮҮ НАР НЬ БҮГД БӨӨГИЙН ХЭРЭГСЭЛ ХУВЦАС ОЁЖ ЧАНАРТ ГЭР БҮЛЭЭРЭЭ ЯВЖ ХУЛХИ БӨӨГ САРД 70-90 ЭЭР НЬ ТӨРҮҮЛЖ БИЗНЭС ХИЙЖ БАЙНА. ҮҮНД НЬ ИТГЭСЭН ХӨӨРХИЙ ХҮМҮҮС ЧАНАР ГЭЭЧ НЬ БОЛДОГ БӨӨГИЙН ГАЦААНД НЬ ОЧИЦГООЖ 10 ХОНОГ БӨӨН БУЖИГНААН БОЛНО ҮХЛҮҮТ ЗАРИМ НЬ ЭМНЭЛЭГЭЭСЭЭ ГАРЧ ХОЛ ГАЗАР ДАГАЖ ОЧООД БУРХАН БОЛЖ БАЙХ ЮМ ЗАРИМ НЬ БӨӨ БОЛЖ АМЖААГҮЙ БАЙЖ ХИЙРХЭЖ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ДАРАМТАЛЖ АЙЛГАЖ ИЧЭЭЖ БАЙХ ЮМ ИТГЭМТХИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ ХӨДӨӨНИЙ ГОЛДУУ ХҮН ЦУГЛАСАН ТЭР ГАЗАР ОЛОНХ НЬ ГЭР ОРОНОО ЗАРААД ӨР ЗЭЭЛ ТАВИАД ИРСЭН БАЙДАГ. БИ Л ГЭХЭД ӨР ТАВИАД САЙН САЙХАН БОЛОХ БАЙХ ГЭЖ ИТГЭЭД ЭГЧИЙГЭЭ ДАГААД ЯВСАН ЮМ. САЙН САЙХАН БОЛОХ НЬ БҮҮ ХЭЛ ЭГЧ МААНЬ ӨВӨӨ ГЭЭЧИЙГ ТЭЖЭЭЖ УНДААЛСАН БИШ ЯС АРЬС БОЛТОЛОО ТУРЖ ЭЦЭЭД АРХИНААС ӨӨРИЙГ УУЛГҮЙ ХООЛ ЦАЙ ИДЭХ ЭРХГҮЙ БОЛСОН ӨВӨӨ НЬ СОЙ ГЭСЭН ГЭНЭ ТЭГЭЭД Л БУУХ БОЛГОНДОО ЁСТОЙ ДАЙН ГЭЭЧ БОЛНО ГЭР ОРОНОО НУРААГААД ХҮН АМЬТАНГ ХАРААГААД ХЭЛЭХ ХЭЛЭХГҮЙ ҮГ ХЭЛНЭ ХЭЦ ХЭНГЭРЭГЭЭ ХАГА ЦОХИОД ЭНЭ ӨВӨӨ ГЭЭЧ ТИЙРЭНТЭЙ ОРООЦОЛДСОНООС БОЛЖ МАНАЙХАН АЖИЛГҮЙ АМЬДРАЛГҮЙ ОДОО БҮР ГЭР ОРОНГҮЙ БОЛЖ ЭХЛЭЖ БАЙНА ИЙМ ЮМ ГЭЖ БАЙХУУ ХҮНИЙ ИТГЭЛЭЭР ТОГЛОЖ ОЛСОН МӨНГӨ НЬ ЮМ БОЛОХ БОЛОВ УУ ОДОО ЗАЛИЛААД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ ТЭР ХУРЦЖАВХЛАН ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛЭЭС МУЛТРАХГҮЙ ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ ТАМД ШАТАЖ ДАРАА ТӨРӨЛДӨӨ ӨТ ХОРХОЙ БОЛЖ ЭСВЭЛ ТАХИР ДУТУУ СОХОР ДҮЛИЙ ХҮН БОЛЖ ЗОВЛОНГИЙН ДЭЭДЭЭР ЗОВЖ ҮХНЭ ГЭДЭГЭЭ МЭДЭХГҮЙ Л БАЙГАА БАЙХ ДАА ХӨӨРХИЙ ӨӨРӨӨ БИШ ЮМАА ГЭХЭД ҮР ХҮҮХЭД НЬ ЭДЛЭНЭ ДЭЭ ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЕРТӨНЦИЙН ХУУЛЬ ЦОР ГАНЦ ҮНЭН ХҮН ТА ХЭЗЭЭ Ч ҮЙЛИЙНХЭЭ ҮРЭЭС ЗУГТАЖ БУЛТАХ ГАЗАРГҮЙ ХАРИУГАА ЗААВАЛ ХҮРТЭНЭ. ЭНЭ ХУРЦЖАВХЛАН ХҮНИЙ ЗОВЛОНД ХЭЗЭЭ ЦАДАХ БОЛ !!!!!!!! ӨӨР ОЛОН БӨӨД ҮЗҮҮЛСЭН БҮГД 1 ДУУГААР ТЭНЭМЭЛ ХИЙ БИЕТ АЛБИН ТИЙРЭН ХОЛБОСОН БАЙНА ГЭЖ ХЭЛЛЭЭ ИЙМ ЮМТАЙ ОРООЦОЛДОХ САЛГАХДАА ХҮМҮҮС ИХ Л ДУРГҮЙ БАЙХ ЮМ БИЛЭЭ ЦАГДАА ШҮҮХИЙНХЭН АНХААРЛАА ХАНДУУЛААСАЙ МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДАЖ БАЙНА ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ ЭНЭ ИЙМЭРХҮҮ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХАРИУЦЛАГАД ТООЦОХ ЦАГ АЛЬ ЭРТ ИРЖЭЭ. ЯГ Л МУУР БАГШИЙН ҮЛГЭР ШИГ ШИГ ХҮМҮҮСИЙГ ИТГЭЛЭЭР НЬ ДӨРӨӨЛЖ ЗАЛГИЖ БАЙНА. ОДОО ӨРХ БҮР 1-3 БӨӨТЭЙ БОЛСОНЫГ ХҮН БҮР Л МЭДЭЖ БАЙГАА БИЗЭЭ. ХЭН 1 БӨӨ ТАНЫГ БӨӨ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭВЭЛ ТА БҮҮ ГАЙХ ТА ДОР ХАЯЖ 3 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ХАРАГДАЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. НАД ШИГ АЛДСАН ЗАЛИЛУУЛСАН ХҮН МАШ ОЛОН ХУРЦЖАВХЛАНГЫН ГЭРИЙН ҮҮДЭЭР 1 ХОЛХИЖ БАЙГАА. СЭРЭМЖЛЭХТҮН!!!!!!!!!!!!!!!!

uugii (зочин)

uugii (зочин)

Сайн байцгаана уу.Би тэр муу хэлэгдээд байгаа Хурцжавхлан гэдэг хүний олон шавиудын нэг л дээ.сахиусаа залаад 3 жил болж байна.Би энд миний багш алдаагүй, мундаг хүн шүү гэж маргалдахгүй.Сайн муугий нь ч үнэхээр сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн миний зовлонгоос салгаж,миний өвөг дээдсийг минь залж өгсөн хүн юмдаг.Би бусад шавь нарийг нь над шиг л өвөг дээдэстэйгээ учирч аз жаргалтай яваа гэж боддог.Үнэхээр энд бичигдсэн шиг хуурамч худалч зүйлүүд байдаг бол харамсалтай байна.Би багшийгаа өв тэгш хүн гэж хэлэхгүй.Гэхдээ муу хэлж чадахгүй.Ямар ч гэсэн надад миний өвөг дээдэс ирдэг гэдгийг л сайн мэддэг.Би унаж тусаж, өвдөж алдаа гаргаж, бие өвдөж сэтгэхүй өөрчлөгдөж галзуурах дөхөж байсан үе бий.Одоо бол бүх зүйл сайхан болсон.Би ажилтай,боловсролтой муугүй амьдралтай сайхан л явна. Сахиусаа залсанаас хойш тэр хүнд үе ард хоцорсон.Үүнийг би багшийнхаа гавъяа гэж боддог.Миний хийж болох зүйл болохгүй зүйл бүгдийг хэн нэгэн багшаар хэлүүлэлгүйгээр миний сахиус, өвөг дээдэс минь хэлж хийж авч явдаг.Би буруу зүйл хийсэн бол дээдсээсээ шийтгэл амсдаг.мөнгө хөрөнгөнд шунах гэдгийг миний дээдэс хүнээ алдсан үйл гэж үздэг.Зүгээр сонжих гэсэн хүнч ирдэг, үнэхээр зөв замаа заалгах гэсэн хүн ч ирдэг,архи дарсанаас салах гэсэн хүн ч ирдэг, бие нь өвдөж 4 мөч нь татсан хүн ч өвөг дээдэс дээр минь ирдэг. Энэ хүмүүст хүссэн хийж болох үйлийг нь хийгээд л явуулдаг. Зарим нь баярласан талархсанаа илэрхийлээд л ирж очиж байдаг,зарим нь яасан нь мэдэгдэхгүй таг болдог,Ямар ч гэсэн хүмүүст тус болсон бол түүндээ би ч сэтгэл ханамж авдаг даа.Өргөл барьцийн тухайд ирсэн хүмүүс өөр өөрсдийнхөө сэтгэлийн өргөлөө өргөөд л явдаг.Зарим нь сүү,зулийн тос тахил дээр тавьдаг зарим нь 1000 төгрөг,5000 төгрөг,10000 төгрөг тавиад л явдаг.Би их бага гэж голдоггүй, гэхдээ хааяа нэг бие нь муудаж ирээд сайхан болоод эдгэрсэн ч юм уу, архинаас гарсан хүмүүс сайхан боллоо баярлалаа гэсэн мөртлөө өвгөдөд минь нэг сүү, эсвэл тахил дээр 5000-10000 төгрөг тавиад гарахаар нь жаахан гайхдаг юм. Яагаад гэвэл үнэхээр тэр хүмүүс яах аргагүй л гар нь татсан байснаа зүгээр болсон, архи амсахгүй болсон байгаа мөртөө миний өвгөдийг нэг сайн баярлуулахаар зүйл өгч чаддаггүй юм бол гэж гайхдаг.Магадгүй би эвдэрч шунаг болж байгаа юм болов уу, эсвэл цагаа дагаад өөрийнхөө болон өвөг дээдсийнхээ хөдөлмөрийг үнэлүүлэх гээд байгаа юм уу бүү мэд ээ.Хүмүүсээ гэж сонин шүү.Гэхдээ би харамсдаггүй ээ.Сайн санаа сайхан сэтгэлийн үзүүрт тос гэгчээр миний үр хүүхдүүдэд баяр талархал нь ирээсэй л гэж боддог доо.Уулын мод урттай богинотой,олон хүн сайнтай,муутай гэдэг үг байдаг.Хурцаа багшийн олон шавь нар дотор сайн нь ч бий муу нь ч бий л байх.Эмнэлгээс хөдөлж чадахгүй багшийн минь гар дээр очоод босож явж чаддаг болсон нэг охиныг би өөрийн нүдээр харсан.Үүнийг гайхамшиг гэхгүй юу гэх вэ дээ.Сайн муу хосолж тогтдог хорвоод дан бүх зүйл нь өөгүй сайн болдог хүн гэж бий юу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)