Бурханы шашин : Үйл ба үр эсвэл үйлийн үр. Энэ яг юу юм бэ. 2-р хэсэг.

G. Www.gegeen.net 2 цагийн өмнө бичсэн.
Энэ бүхэн эртний ард түмнүүд үйлийн үрийн мөн чанарыг сайн мэддэг, нүглийн төлөөсөнд орохгүйн тулд буруу үйл үйлддэггүй байсныг харуулж байна.
Эр эм хэн боловч энгэр задгай, хормой сул байж ужид самуунд автах, хань ижлээ хуурч өрөөл бусадтай садарлах нь хожмоо засч залруулахад хэцүү үйлийн үрийг дагуулж, үүрэх ачааг нэмдэг гэдгийг мөн ч олон онгодоос сонслоо доо.
Мөн хатууг хатуугаар хариулах нь туйлын буруу бөгөөд өрөөл бусдын хар санаж илгээсэн хараал хорлолыг эргүүлж буцаах биш, дарж сарниулж бай, бага зэргийнхийг бол үүрч дааж, өвдөж зовоод өнгөрүүл, үр хойчдоо ачаа битгий үлдээ гэх сургаалийг олон онгод хэлдэг. Монголчууд “Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан ялна” гэж хэлэлцдэг нь мөн л үүнтэй холбоотой бөгөөд хар муу үйл үйлдэгсдийн үр хүүхэд хэдэн үеэрээ өвдөж зовж, өөд нар хардаггүй нь эцэг өвгөдийнхөө үйлийн үрийг үр хойчис нь үүрч буй хэрэг юм.

Гэтэл өнөөдөр ухвар мөчид зарим бөө онгодтойгоо холбогдов уу үгүй юу л олон тэнгэрийн оройд гарсан мэт аархаж, зовсон нэгнээс зоос мөнгө нэхэж, аврал эрсэн нэгнийг айлган сүрдүүлж, өнгө мөнгөнд шунасаар хайран сайхан онгодоо сэвтүүлж байгаа нь үйлийн үрийн тухай ойлголт муугийнх билээ.
Монголчууд ямар нэгэн өр өглөгийг заавал дуусгах, хэн нэгнийг гомдоосон бол уулзаж заавал цайруулах, хэн нэгэнд амласан бол их бага гэлгүй хэлснээ заавал гүйцэлдүүлэхийг хичээдэг байсан нь угтаа үйлийн үрийн мөн чанарыг даанч сайн мэддэг байсных аж.

Өнөө цагийнхан минь хүн ёсоор амьдрах энэхүү зам мөрийг үл тоон худал үгээр толгой эргүүлснээ “хулхидаж чадлаа” хэмээн бахдах, хударгагүй загнан монжсоноо “Чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн сайрхах, зав л гарвал ламтаж бөөтөж, сав л хийвэл хар мууг хийлгэж буйгаа “Амьдарч чадаж байна” хэмээн эндүүрэх нь даанч хөөрхийлөлтэй. “Үйл болгон хариутай, үг болгон нэхэлтэй” гэж өвгөд минь үүнээс л сэрэмжлүүлж захисан юмсанж. Өнөөдөр хэдийгээр санасандаа хүрч бусдын мууг үзэж байвч эргээд буух буулт нь дэндүү хатуу гэдгийг эргэцүүлж бодохгүй “Үүнийг хорлоод өг, түүнийг хараагаад өг” гэж яваа, “Түүний нөхрийг, эхнэрийг салгаад өг” гэж гүйгээ хүмүүс үйлийн үрийн тухай ном судрыг зориуд нэг уншиж үзээсэй. Дээд хүчнээс заяасан ховор сайхан чадвараа эд хөрөнгө, мөнгө төгрөгт шунан буруугаар ашиглаж, өрөөлийн үйлийг өөртөө хураагч шидтэн домтонгууд ч нэгийг бодоосой. Өөрийн чинь л шунал хүсэл биелж байвал үр хойчис чинь үгүйрч хоосорч, эдгэшгүй өвчнөөр шаналж явах нь хамаагүй гэж үү?
Тэгэхээр хүн хэрхэн амьдарч буй нь урьд өмнөх төрлүүдийн үйлийн үртэй ихээхэн холбоотой нь тодорхой байна. Гэхдээ энэ нь үйлийн үрийг засч залруулж болохгүй, аливаа бүхэнд миний үйлийн үр л энэ хэмээн хүлцэнгүй номхон бай гэсэн үг биш юм. Үйлийн үрийг сайн санаа, сайн үйл, сайхан сэтгэлээр засч зал¬руулж болно гэдэг. Та ямар шашин шүтдэг, эсвэл огт шүтдэггүй чинь хамаагүй, гагцхүү хүн ёсоор зөв шударга, төв шулуун амьдрагтун. Яагаад гэвэл үйлийн үрийн шүүлтүүрт арын хаалга, алагчлах үзэл гэж байдаггүй.
2009.XI.15
“ГЭРЭЛТ ЦАЛИГ” сонин 2009.11.26. ПҮРЭВ ¹ 13 (27)

http://gegeen.wordpress.com/2009/12/30/karma-buyu-uiliin-ur/

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Bayarlalaa medej ywkhad kheregtei zuilsiig bidend toliluulj baigaad. Blogiin chin baingiin unshigch baikhdaa durtai baina shuu. Ushuu olon khumuus ene saikhan zuilsiig unshij gegeerekh khuseld khutlugduusei.

Enkhmaa

Unshij bgaad chin bayarlalaa, ene bol ehlel n gehgui yu hehe, magadgui zalhaad orhichih ch baij medne shuu gee l kkkk. Bayarlalaa, Xe Xe

AXIOM

ug buhend utga baigaa ch hun buhen uhaj diilehgui bolchihood baigaa yumaldaa mileen logik jisheetei bichehgui bol denduu avtomataar oilgool haychihaad baih shig baigaan ... goy bichleg baina amjilt

Xe Xe (зочин)

Goe zuiluudee bicheechee. Yasan be?
Khe khe. Bi blogiig chin khaij khaij arai khiij l olokh yum.

Enkhmaa

Xexe d bi 10 honog byasalgald suugaad blogoo shinechilj amjsanguiee zaw zaigaaraa goy yum oruulj bhiig bodnoo onoodor heden yum nemlee

Tuya (зочин)

bayrllaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)