Бурханы шашин : БЭРХШЭЭЛ

БЭРХШЭЭЛ

Бэрхшээл бүхэнд хорслоор хандаж, гадаад ертөнцийг өөрийнхөө зовлонд буруутгасаар байвал юмс ямагт бидний эсрэг эргэсэн юм шиг санагдаж, хэзээ ч уйтгар, айдас, уураас ангид байж чадахгүй.
Бэрхшээлд зовохгүй байхын тулд эхлээд бүтэмжгүй байдлыг хүсэхгүй байх хандлага, зовлонгүй байх ёстой гэсэн бодлыг зогсоох ёстой. Юмс хэзээд л бүтэлгүйтэж байдаг, тиймээс тэр үед шаналах нь юунд ч хэрэггүй гэдгийг таньж ухааран, зовлонг хүчтэй дургүйцэхээ болих ёстой. Учир нь айдас, түгшүүр зоригийг мохоож, хорлолыг улам нэмэгдүүлдэг.

Зовлонг миний зовлон хэмээн тодорхойлох бус бусдын зовлонг өөртөө сайн дураараа авсан гэдэг талаас нь харвал өөртөө харамсах зовлонгоос сэтгэлээ их аз жаргалд хувиргаж чадна. Хамгийн сайн эмчилгээг хүсэж байгаа бол тантай адил өвчтэй эмчийг ол. Тэр эмч таны зовлонгоос хуваалцаж чадна.
Омог бардамнал нь аз жаргалыг үгүй болгодог бөгөөд илүү том бэрхшээлийг үүсгэдэг. Хэрвээ бид өөрсдийгөө еэ еэ бөөвөө гэж шоолж, бусдад өөрийнхөө алдааг хэлбэл омгоо үгүй болгож, алдаагаа нуух гэсэн мэдрэлийн цухалдалд орохоос хамгаална. Хүмүүс биднийг шоолох бус харин ч сайнаар хандаж, илүү итгэнэ.
Хамгийн аюултай дайсан болох уурын ерөндөг нь тэвчээр байдаг шиг тэвчээртэй байхын тулд бэрхшээл тохиолдох шаардлагатай. Хорлож байгаа хүмүүс үнэндээ бидний хамгийн сайн найз юм. Учир нь юунаас ч долоон дор хорлодог уурыг даван туулах бололцоог олгодог.
Бүтэлгүй тохиолдол болбол нүгэл нимгэрч байна гэж бодон тайвширч, үлдсэн нүглээ ариусган, буян хураах урам зоригтой болно. Тиймээс бэрхшээлүүд хэрэгтэй байх нь, учир нь надад ийм юм учрах ёсгүй гэх аймшигтай бодлыг арилгахад тусална. Ийм сэтгэлээр зовлонд хандаж чадвал таны сэтгэл улам хөнгөрч хүнд бэрхшээл ч муугаар нөлөөлж чадахгүй, харин бэрхшээлтэй болгохын оронд жаргалын эх үүсвэр болдог.
Өнөөгийн хэцүү цагт аз жаргалтай сэтгэлийн хамгаалалт хэрэгтэй. Бүх жаргал ба зовлон сэтгэлээс үүсдэг гэдгийг мэдвэл гадны ямар ч зүйлд хорлогдохгүй. Хэрвээ аз жаргалыг гадаад эд зүйлээс хайвал ертөнцийн эрхэнд орж, өчүүхэн шүүмжлэлээс ч болж гутрана.


Гэлэн лам ТҮВДЭН ЖАМЦ
Биддимзм бидний амьдралын хэмнэлд... номноос (55-58 тал)
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
EBT (зочин)

setgel ihed hodlow...
sn shnaar bodohin shnig uhaaraw...
bayrlaw...

anaa (зочин)

Хамгийн аюултай дайсан болох уурын ерөндөг нь тэвчээр байдаг шиг тэвчээртэй байхын тулд бэрхшээл тохиолдох шаардлагатай. Хорлож байгаа хүмүүс үнэндээ бидний хамгийн сайн найз юм. Учир нь юунаас ч долоон дор хорлодог уурыг даван туулах бололцоог олгодог.-Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)